Лхам сахиусны үүднээс “ЗҮРХНИЙ ХИЙ ДАРАХ” утлага
Зохиогч: Их Егүзэр Ванчүгчинбо
Ялгамжтайд Балданлхам сахиус нь үйлсийг дэлгэрүүлэгч их сахиус хэмээн алдаршсан тул Лхам сахиусандаа утлага үүний ариун үнэрийг өргөж үйлсээ даатгаваас санасан үйл саадгүй түргэн бүтэх нь эргэлзээгүй хэмээн айлджээ.
Лхам сахиусны үүднээс зүрхний хий дарах утлагын тус эрдэм, хэрэглэх заалт:
- Зүрх дэлсэх, дотор давчдах, зүрхний хэм алдагдахад тустай.
- Дотор чичрэх, салгалах, сандрахад тайвшруулна.
- Санаа алдах, сэтгэл гутрах, хямрахад тайван тогтвортой болгоно.
- Бүх халдварт ханиаднаас урьдчилан сэргийлнэ.
- Лусын өвчин, хорлолыг амарлиулна.
- Дэв түйтгэр, бузрыг арилгана.
- Хараал жатга, бүднар, шулмас, чөтгөрийн хорлолыг амарлиулна.
Жич: Хэрэглэх үедээ хамаг амьтны тусын тулд буяны сэтгэлийг үүсгээд багш, ядам алин өөрийн сүсэглэдэг бурхан сахиусдаа аврал итгэл одуулж Балданлхам сахиусны тарнийг 21, 108, 1000 түүнээс дээш аль чадахаараа уншин залбирч бурхан шүтээн, сахиусдаа утлага үүнийг уугиулан үнэрийн дээжийг өргөх ба өөрийгөө ариулах аваас тотгорын язгуур 1080, адын язгуур 360, өвчний язгуур 404 өвчин бүгдийг амирлуулж үйлдэнэ хэмээжээ.
Эсрэг заалт: Доорх ургамлуудаас харшилдаг бол хэрэглэхээс татгалзаарай.
Орц найрлага: Гүгэл, юнгар, хар агар, шудаг, бойгор, арүр тэргүүтэй олон эмийн ургамлуудаар найруулав.
Хэрэглэх арга:
- Энэхүү утлагыг арц уугиулдагтай адил аргаар хэрэглэнэ.
- Анх асаахдаа удаан, жигд асааж сайтар цогшуулсны дараа уугиулна.
- Сэтгэл тогтворгүй болох, уур уцаар ихсэх, нойргүйдэх үед нэг шил утлагыг 7 тэнцүү хэсэгт хувааж өдөр бүр 1 хэсгийг дараалан 7 хоногийн турш уугиулж хэрэглэнэ.
- Газар ухах, байшин, хашаа барих зэрэг газар шороо хөндөх үед хэрэглэнэ.
- Уул усанд сан тавих эсвэл гол мөрөн бохирдуулах зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд хэрэглэнэ.
- Газар лусын хорлолоос сэргийлэх зорилгоор өөрийн мэдрэмж, итгэл үнэмшлийн дагуу уугиулж хэрэглэж болно.
Дараах тохиолдолд хэрэглэхээс татгалзана уу.
- Ургамлын харшилтай
- Астматай
- Амьсгалын замын цочмог өвчтэй
- Амьсгал боогдох эмгэгтэй
- Зүрхний хагалгаанд орсон
- Бага насны, харшлын гаралтай хамрын үрэвсэл (харшлын гаралтай ханиад)-тай хүүхдэд хэрэглүүлэхгүй
- Жирэмсэн болон нярай хүүхдэд хэрэглүүлэхгүй.
Анхааруулга
- Утлагыг ам, хамартаа ойртуулж шууд уугиулахгүй.
- Утааг шууд, их хэмжээгээр ам, хамарт хэт ойртуулж амьсгалахгүй байх.
- Хэрэглэх явцад амьсгал давчдах, харшлын шинж тэмдэг илрэх, бие тавгүйрхэх тохиолдолд хэрэглээг даруй зогсоож, эмчид хандана уу.