Нойргүйдлийн эмт үнэртэн

(0)
33,000₮
Бүтээгдэхүүний код:28409

Үлдэгдэл: 45

“НОЙРГҮЙДЛИЙН” эмт үнэртэн

Жанжаа хутагт Ролбидорж/1717-1786/ дээдсийн зохиосон хамрын эмт үнэртний найрлагад орсон лиш ургамал нь гол судлын хий тэргүүтэй гэмийг дарах чадалтай ба бусад ургамлууд ч мөн адил өөр өөрийн тус эрдэм бүхий ховор чадалтай найрлагаар бүтсэн хамрын эмт тамхины нууц гайхамшигт жор юм.

Хамрын эмт тамхины тус эрдэм:

•      Нойргүйдлийг анагаана.

•      Толгой таллаж өвдөх, хийгээр толгой хүчтэй хатгуулахыг намдаана.

•      Мартамхай болох ба зөнөгрөхөөс урьдчилан сэргийлнэ.

•      Оюуныг хурц болгоно.

•      Солиорох, сэтгэл хямрахаас сэргийлнэ.

•      Хараа муудах, нулимс гоожих, нүд улайх гэмийг дарна.

•      Хамар, ам хатах гэмийг арилгана.

Анагаах ухааны дөрвөн үндэс номд хамар ямагт нь тархины үүд мөн хэмээсэн. Энэхүү хамрын эмт үнэртнийг хамрын эм ч гэж үздэг. Тархины хар, цагаан ям өвчин, хамар, нүдний бүх өвчин, толгойд хий оршсон, өнгөлзүүрээс дээших бүх өвчинд тустай. Ялгамжтайд нойр буруудах буюу нойргүйдлийг арилгахад онцгой сайн хэмээн урьдын олон мэргэд сайшаасныг сударт дурджээ.

Жич: Энэхүү хамрын эмт үнэртнийг хэрэглэхдээ бусад төрлийн донтуулагч бодис бүхий тамхийг хэрэглэлгүйгээр уг хамрын үнэртнийг 21 хоног тасралтгүй хэрэглэвээс эмчилгээний үр дүн илүү сайн гарах ба бусад төрлийн донтуулагч бодистой тамхины хэрэглээ багасах болон бүрэн гарах боломжтой.

Эсрэг заалт

•      Хамрын эмт тамхийг ханиад хүрсэн эхний өдрүүдэд хэрэглэхгүй (ханиад шинэ буюу эс боловсорсон үед)

•      Хамарт шарх, гүвдрүү тууралт гарсан үед хэрэглэхгүй.

•      Архи согтууруулах ундаа хэтрүүлсэн үед хэрэглэхгүй.

•      Тостой хоол хэтрүүлэн идсэн үед хэрэглэхгүй.

Орц найрлага: Ар үр, жүр үр, бар үр, лиш, сүгмэл, дангүн, задь тэргүүтэй олон эмийн ургамлуудаар сударт зааснаар ХЭМЖЭЭ ТӨГӨЛДӨР найруулан бүтээв.

Жич: Дээрх ургамлуудаас харшилдаг бол хэрэглэхээс татгалзаарай. Хамрын эмт үнэртнийг хэрэглэсний дараа утлага, арц, утаа үнэрлэхгүй байвал зохино. Хамрын эмт үнэртнийг хуурай, сэрүүн газар шил, ваар, шаазан, чулуун саванд хадгалбал эмт чадал алдагдахгүй болно.

Хамрын эмт тамхи хэрэглэх арга:

Өвчний үед хэрэглэх заавар:

•      Долоо хоногийн 1, 3, 5, 7 дах өдрүүдэд өглөө, оройдоо хэрэглэх буюу өөрөөр хэлбэл өдөр өнжиж сөөлжүүлэн хэрэглэнэ. Дахин хэрэглэх бол 7 хоног өнжөөд өмнөх адил сөөлжүүлэн хэрэглээрэй.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хамрын тамхиар хэрэглэх заавар:

Тисрэд санжайжамц дээдсийн бэндүронбо хэмээх судрын хамрын эмийн хэрэглэх зааварт эрүүл өвчингүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх тохиолдолд доорх зааврыг баримталбал зохистой хэмээсэн.

•      Намар, хаврын улиралд 07:40-11:40 цагийн хооронд хэрэглээрэй.

•      Өвлийн улиралд 11:40-15:40 цагийн хооронд хэрэглээрэй.

•      Зуны улиралд 09:40-11:40 цагийн хооронд хэрэглээрэй. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.

Одоогоор сэтгэгдэл алга байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл