ЭМТ АРВАЙТАЙ ЖИН
Арвайтай жин нь гэрийн эмийн санд байх эмийн бус эмчилгээний нэг арга бөгөөд дулааны нөлөөгөөр захын мэдрэлийг цочроож цус, тунгалгийн бичил эргэлтийг сэргээж бие махбодыг дулаацуулах, өвдөлт намдаах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх, булчин суллах тус эрдэмтэй. Эмт жинд ямар нэгэн химийн гаралтай зүйл огт ороогүй 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Үүнд үрийн тос, халтар арвай, эмийн ургамлууд орсон.
Хэрэглэх заалт:
- Хоолны шингэц удаашрах
- Гэдэс цанхайж дүүрэх
- Хоол идэх дуршил буурах
- Ходоод зангирч хийгээр аюулхай орчим хямрах тохиолдолд
- Хэхрүүлж, унгаж чадахгүй хийгээр хямрах тохиолдолд
- Нурууны булчин чангарах
- Бөөр нуруугаар хүйт оргих
- Бөөр нуруу чилж, хөших
- Ойр ойрхон шээс хүрэх
- Шөрмөс татах
- Өвдөг, шилбээр хүйт оргих
- Яс үесээр янгинах
- Ядрах
- Сэтгэл санаа хямрах
- Хийгээр толгой эргэх, чих шуугих
- Зүрх дэлсэх
- Нойргүйдэх
Эсрэг заалт:
Хавдар, цусны даралт, цус алдамтгай хам шинж, элэгний хатуурал болон хоолны идсэний дараа жин тавихыг хориглоно.
Хэрэглэх арга:
- Гэдэс цанхайж, хоолны шингэц удааширсан үед арвайтай жингээ шар тос эсвэл сүүлэн тосоор тослоод богино долгионы зууханд 60-120 секунд халаагаад ходоод аюулхай орчимд өдөртөө нэг удаа, 2 удаагийн давтамжтай хэрэглэнэ.
- Нойргүйдэх, сэтгэл санаа хямрах, ядрах үед цээжний голд болон өнгөлзүүрийн хонхорхойд өдөртөө нэг удаа, 2 удаагийн давтамжтай хэрэглэнэ.
- Нуруу чилж өвдөх, нурууны булчин чангарсан, сарын тэмдэг алдагдсан, өвдөлттэй ирэх үед ууц хэсэгтээ өдөртөө нэг удаа, 2 удаагийн давтамжтай хэрэглэнэ.
- Шээс ойр ойрхон хүрэх, бага насны хүүхэд орондоо шээхэд давсаг дээрээ өдөртөө нэг удаа, 2 удаагийн давтамжтай хэрэглэнэ.
Анхаарах зүйл: Хэт халааж жингээ шатаах болон биеэ түлхээс болгоомжлоорой.